Бидний түүх
Монголын Даатгалын Холбоо нь анх 2004 онд хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэрээр байгуулагдаж түүнээс хойш 17 даатгалын компанийг нэгтгэн оролцогч талуудын болон улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
2018
2018 онд Японы ердийн даатгалын холбоотой хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн батлуулсан.
2018
Холбооны дэргэд Сургалт, судалгааны чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулах Монголын Даатгалын Институтийг бий болгож, мэргэжлийн дотоодын болон гадаадын сургалтыг зохион байгуулж эхэлсэн.
2018
Холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэрээр Монголын даатгалын холбоо болж нэрээ өөрчилсөн нь даатгагчийн ашиг сонирхлыг төлөөлөхөөс гадна Холбооны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, даатгуулагч, олон нийтийн нийтлэг эрх ашгийг хамгаалах даатгалын салбарын малгай холбоо болох зорилготой байсан.
2016
Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад барилгын салбарт үүсдэг мэргэжлийн хариуцлага болон ажилтны гэнэтийн ослоос үүдсэн эрсдэлийг заавал даатгуулах хууль зүйн зохицуулалтыг санаачлан санал оруулж батлуулсан.
2014
Дэлхийн банкнаас санхүүжилттэй хэрэгжиж ирсэн “Малын индексжүүлсэн даатгал” төслийн хэрэгжихээр төлөвлөгдсөн “Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль”-н төслийн ажлын хэсэгт оролцож мал бүхий иргэдийг зуд болон байгалийн гамшигт үзэгдлээс үүдсэн хохирлыг даатгуулах хуулийн зохицуулалтыг бий болгоход хамтран ажиллаж батлуулсан.
2014
Японы ердийн даатгалын холбоотой хамтран ажиллах санамж бичгийг сэргээн байгуулж, Япон улсын Ердийн даатгалын холбоо, Ердийн даатгалын институтийн жил бүр зохион байгуулдаг Зүүн Хойд Азийн бүсийн мэргэжлийн анхан болон ахисан шатны сургалт, семинарт даатгалын салбарын төлөөллийг оролцуулдаг болсон.
2013
Холбооны гишүүн байгууллагуудын шуурхай албаны үйл ажиллагааг нэгтгэсэн АвтоСОС ХХК-г санхүүжүүлж, зам тээврийн осол зөрчилтэй холбоотой даатгалын дуудлагын төв, шуурхай албаны үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, даатгуулагчдад үйлчлэх үйлчилгээний стандартыг сайжруулсан.
2011
УИХ-аар хэлэлцэн баталсан Жолоочийн даатгалын тухай хуулийн ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагыг төлөөлөн оролцож, замын хөдөлгөөний осол зөрчлөөс үүдсэн хохирогчийн эрхийг даатгалын тогтолцоогоор хамгаалах хуулийг бий болгоход голлох үүрэгтэй оролцож ажилласан.
2004
Монголын Даатгагчдын Холбоо Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэрээр байгуулагдан Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авч даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгалын байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр гишүүнчлэлд нэгтгэснээр бие даасан, ашгийн бус мэргэжлийн холбоо байгуулагдсан.
2004.04.30
Монгол Улсын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль”, “Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх зүйн байдлын тухай хууль”-г батлан гаргасан.
1997.12.05
Улсын Их Хурал Даатгалын тухай Монгол улсын анхны хуулийг баталсан.
Даатгалын зах зээлийн
тогтвортой хөгжлийг ханган,
компаниудын оролцоог нэгтгэж
чадавхыг дээшлүүлэх.
Алсын хараа
Эрхэм зорилго
Үнэт зүйлс
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Монголын Даатгалын холбоо нь салбартаа манлайлж хууль эрх зүйн орчныг сайжруулан, холбогдох өөрчлөлтийг санаачлан хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг.
Мөн иргэдийн даатгалын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж, гишүүн байгууллагууд болон олон нийтийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдэнд мэргэжлийн аргазүйн зөвлөгөө өгч, мэдээллээр ханган сургалт, семинар зохион байгуулан, олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг.